Шууд Chart

Э.Бат-Үүл: Гэрэлтүүлгийн шон унасан нь санаатай үйлдэл

2014-04-15 12:43:37

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар энэ сарын 13-ны өглөөний 06:00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр буюу Улсын их дэлгүүрээс урагш, АСА цирк орох зам дагуу байрлуулсан гэрэлтүүлгийн шон унасан асуудлыг холбогдох хүмүүсийг байлцуулан хэлэлцлээ.

Гудамж төслөөс мэдээлснээр уг гэрэлтүүлгийн шонг байрлуулах ажлыг Эдийн засгийн хөгжлийн яамны Гудамж төслийн захиалгаар “Велдедлайне Монголиа” ХХК хийж гүйцэтгэжээ. “Велдедлайне Монголиа” ХХК нь гэрээний дагуу 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэрлийн шонг байрлуулж, Гудамж төслийн цахилгааны инженер А.Ермек уг ажлыг хүлээн авсан байна. Гэвч тус компанийн байрлуулсан гэрэлтүүлгийн шон унасан юм.
 
“Велдедлайне Монголиа” ХХК-ийн төлөөлөгч Г.Бавуудорж тайлбарлахдаа “Уг ажлыг хүйтний улиралд хийж гүйцэтгэсэн. Гэрэлтүүлгийн шонгийн суурийг хийхгүйгээр байрлуулсан нь үнэн” гэсэн бол ажлыг хүлээж авсан Гудамж төслийн цахилгааны инженер А.Ермек “Гэрэлтүүлгийн шонг шууд газартай нь бэхлэж байрлуулсныг ажил хүлээн авахдаа мэдэж байсан” гэсэн юм.
 
Мэдээлэл, тайлбар сонссоны дараа Нийслэлийн Засаг дарга “Ийм хариуцлагагүй үйлдэл хийж нийслэлийн иргэдийн эрхэд ноцтойгоор халдаж байгааг санаатай үйлдэл гэж үзэж байна. Хэдийгээр Эдийн засгийн хөгжлийн яамны Гудамж төслийн захиалгаар хийж гүйцэтгэсэн ч нийслэлийн нутаг дэвсгэрт хийгдсэн ажил, осол учраас уг ажлыг хийж гүйцэтгэсэн компани, хүлээн авсан албаны хүнд хариуцлага тооцох саналыг Эдийн засгийн хөгжлийн яамд хүргүүлье. Мөн өнөөдрийн байдлаар тухайн байршилд байрлуулсан гэрэлтүүлгийн 10 шонг шалгах ажлыг зохион байгуул” гэсэн үүргийг холбогдох албаныханд өглөө.  
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Э.Бат-Үүл: Гэрэлтүүлгийн шон унасан нь санаатай үйлдэл   
Үзсэн: 2116 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй