Шууд Chart

Монголбанк 10.4 сая ам.доллар худалдлаа

2014-04-15 12:52:16

Өнөөдөр Монголбанк гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн байна. Иймд 1779.50 төгрөгийн хаалтын ханшаар 10.4 сая ам.доллар, 33 сая юанийг 286 төгрөгийн хаалтын ханшаар тус тус худалджээ.

Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 48.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 20 сая юанийн своп хэлцлийн санал тус тус ирүүлжээ.  Монголбанк саналыг 100 хувь биелүүлэн, гадаад валютын дотоодын захад ам.доллар, юань нийлүүлэв.
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Монголбанк 10.4 сая ам.доллар худалдлаа  
Үзсэн: 1446 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй