Монгол ёс заншлаараа, монгол дээл хувцсаараа гоёдог үндэсний их баяр наадмаар үндэсний бичгээрээ, хээ хуараараа чимэглэсэн хувцас, хэрэгсэлтэй наадамчид олон байлаа. Баярлахаар ирсэн наадамчдын дунд хацар магнайгаа монгол бичгэн болон далбаан шивээсээр гоёдог уламжлал тогтчих шиг болов . Мөн үндэсний хээ хуар, соёмбо, далбаа бүхий майк, ороолт, нарны хаалт хэрэглэлүүд багагүй үйлдвэрлэгддэг.
Баяр наадмын талбайд ч монгол бичиг, хээ хуараараа гоёсон майк, малгай, ороолт, нарны хаалт, цүнх тэргүүтнээс эхлээд ийм төрлийн бараа худалдаалагдаж байна. Үндэсний хувцасаараа гоёоогүй ч яг ийм төрлийн хувцасыг баяраараа өмсөж, гоёх нь сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа гэж худалдаачид ярьсан юм.
Наадамчин олны тэр дундаа бага насны хүүхдүүдийн сонирхож байсан бас нэг зүйл бол монгол төрийн туг далбаа, бичиг бүхий шивээс байгаа аж. 500-1000 төгрөгний үнэтэй ийм шивээсүүдийг наалгахад баярын уур амьсгал нэмэгддэг болохыг тэд бидэнтэй хуваалцсан юм.
Гоёл чимэглэлийг ёс заншлаараа илэрхийлэх нь | ||
Үзсэн: 2820 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.