Шууд Chart

Намууд Нийслэлийн сонгуулийн хороонд орон нутгийн сонгуульд оролцох хүсэлтээ өглөө

2020-08-16 09:36:42

Ирэх аравдугаар сард орон нутгийн сонгууль улс орон даяар зохион байгуулагдахаар товлогдсон. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу өнөөдөр намууд сонгуульд оролцох хүсэлтээ албан ёсоор хүргүүлж байна.

Тухайлбал Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д. Сумъяабазар, НИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан болон Нийслэлийн АН-ын хорооны дарга Д.Пүрэвдаваа,  НИТХ дахь АН-ын бүлгийн дарга М.Тулгат нар  өчигдөр Нийслэлийн сонгуулийн хороонд сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийллээ.

Аймаг нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд намыг төлөөлж тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх намын салбар байгууллага нь сонгуульд оролцох хүсэлтээ аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө ирүүлнэ гэж заасан байдаг. 


Намууд Нийслэлийн сонгуулийн хороонд орон нутгийн сонгуульд оролцох хүсэлтээ өглөө  
Үзсэн: 753 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй