Шууд Chart

Б.Чойжилсүрэн: Бидэнд дахиад 10 тоглолт байна

2020-08-17 10:23:00

“ДМЮ” клүбийн нэгдүгээр баг МХБХ-ны “Нэгдүгээр лиг”-ийн наймдугаар тойргийн тоглолтоо өчигдөр “Төв буганууд”-тай хийж 0:2-оор хожигдлоо.

Тус тоглолтын багийн ахлагчийн үүрэг гүйцэтгэсэн Батжаргалын Чойжилсүрэн “Бид илүү төвлөрч, эрч хүчтэй тоглосон ч хүссэн үр дүнгээ авч чадсангүй. “Төв буганууд” сайн баг ч гэсэн бид тэднээс хамаагүй илүү тоглосон. Хөлбөмбөгт “Чи хийхгүй бол би хийе” хэмээх хууль үйлчилдэг. Манай багт гоолын салхийг хагалах хэд хэдэн боломж олдсон ч ашиглаж чадсангүй. Харин хоёрдугаар үеийн эхэнд хаалгач, хамгаалагчдын үйл ойлголцлоос болж хоёр гоол алдсан. Үлдсэн хугацаанд гоол хийж, оноог тэнцүүлэх, илүү гарахаар улайран зүтгэсэн боловч эсрэг багийн хамгаалалт сайн байлаа. Манай баг гэмтэл бэртэл, торгууль шийтгэл гэх мэт олон асуудлаас болоод улирал эхэлсэн цагаас бүрэн бүрэлдэхүүнээр тоглож чадахгүй байна. Би энэ жил 19 настай ч гэсэн “Төв буганууд”-ын эсрэг тоглолтын гарааны бүрэлдэхүүнд гарсан 11 тоглогчийн хамгийн ахмад нь байлаа. Манай бусад тоглогч 2002-2004 оныхон. Хэдий нас залуу ч гэсэн айж эмээлгүйгээр байдгаа шавхаж, эцсийн мөч хүртэл зүтгэсэн багийнхнаараа маш их бахархаж байна. Хоёр тоглолт дараалан оноо алдсан ч бид зорилгоосоо ухрахгүй. Дараагийн тоглолтоос эхлээд авах ёстой оноогоо аваад явна. Бидэнд дахиад 10 тоглолт байна. Юу ч болж мэднэ. Миний хувьд сүүлийн хоёр жил сайн тоглоогүй. Харин энэ улиралд сайн тоглож, дасгалжуулагчаа баярлуулахыг хүсч байна” хэмээн ярилаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Чойжилсүрэн: Бидэнд дахиад 10 тоглолт байна  
Үзсэн: 1616 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй