Шууд Chart

Их сургуулиудын хөтөлбөрт нийцсэн хөл бөмбөгийн сурах бичигтэй болно

2020-08-18 17:17:50

Монголын хөл бөмбөгийн холбоо ирээдүйн шилдэг боловсон хүчин бэлтгэх бодлогын хүрээнд БНХАУ-ын хөл бөмбөгийн холбоо болон МУБИС-тай хамтран “Атлетик Карьер” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн билээ.

Үүний үргэлжлэл болгож 2.5 жилийн хугацаатай эчнээ ангийг хичээллүүлэх талаар өнөөдөр МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн захирал Г.Энхсайхан, спортын тэнхимийн багш Д.Анхбаяр нартай уулзалт хийлээ.

Тус уулзалтаар сурах бичиг хэвлүүлэн гаргах болон хөтөлбөр боловсруулах багийг бий болгож, ажлын хэсгийг томилсон бөгөөд ажлын хэсэгт МХБХ-ноос төлөөлж МХБХ-ны зөвлөлийн гишүүн Б.Батсайхан, Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Тэрбаатар, Техникийн хэлтсийн мэргэжилтэн Б.Буман-Учрал нар багтсан байна.

 







Нийтэлсэн: У.Баярсайхан

Их сургуулиудын хөтөлбөрт нийцсэн хөл бөмбөгийн сурах бичигтэй болно  
Үзсэн: 969 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй