Шууд Chart

"Титаник-2" хөлгийг бүтээж байна

2014-04-15 16:03:20

Австралийн уул уурхайн магнат Клайв Палмер алдарт "Титаник" хөлөгтэй яг адилхан хөлөг онгоц бүтээж байна.

"Титаник-2" гэдэг нэртэй энэхүү хөлөг онгоц хэмжээ, гадаад үзэмжээрээ 1912 онд Атлантийн далайн усанд живсэн жинхэнэ "Титаник" хөлөгтэй яг адилхан байх боловч зарим нэгэн талаар өөр байх юм. 

Тухайлбал, жинхэнэ "Титаник" хөлөг дээр нүүрсээр ажилладаг уурын хөдөлгүүр байсан бол "Титаник-2" хөлөг дээр дизель хөдөлгүүр байх аж.

Мөн "Титаник -2" хөлөг дээр бүх зорчигчийг багтааж чадах хангалттай тооны аврах завь суурилуулахаар төлөвлөжээ.

"Титаник-2" хөлгийг Хятадын Жилин мужийн боомтонд барих бөгөөд 2016 онд дуусгах юм.

Энэ хөлгийг үзэхээр ирсэн зорчигчдын өрөөнүүдэд 1912 онд европчуудын өмсөж байсан хувцсыг бэлтгэн тавьж, алдарт Титаник хөлгийн зорчиж байсан үеийн уур амьсгалыг бүрдүүлэх гэнэ.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

"Титаник-2" хөлгийг бүтээж байна  
Үзсэн: 1024 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй