Шууд Chart

Өвөлжилтийн бэлтгэл хангах нэг сарын аяныг эхлүүллээ

2020-08-19 11:54:45

Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон, НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил, “Тавантолгой түлш” ХХК-ийн Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняа нар өнөөдөр өвөлжилтийн бэлтгэлийн аяны талаар мэдээлэл хийлээ.

2020-2021 оны өвөлжилтийн  бэлтгэл  хангах  ажлын хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн  байгууллага,  харьяа газар дүүргүүд нийт 1356 арга хэмжээг хийхээр төлөвлөснөөс  80 хувийн  гүйцэтгэлтэй байгаа аж. Нийслэлийн Засаг даргын А/1036 дугаар захирамжаар энэ сарын 15-наас ирэх есдүгээр  сарын 15-ныг хүртэлх хугацаанд “Өвөлжилтийн бэлтгэл хангах” нэг сарын аян зарлаж, угаарын хийн эрсдэлээс сэргийлэх зөв галлагааны заавар, зөвлөмжийг айл өрхүүдэд өгч ажиллахаар боллоо.

 


Өвөлжилтийн бэлтгэл хангах нэг сарын аяныг эхлүүллээ  
Үзсэн: 363 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй