Тэрбээр цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтнуудад хандан удирдлагын арга барилаа өөрчилж, хуулийг дээдлэн, алба хаагчдад аливаа зүйлийг өөрөө биечлэн хийж үзүүлэн, зааж, зөвлөж, үлгэр дууриалал нь болж, зарчимч шударга, хуульч ажиллагаагаар манлайлан, тэднийг идэвхжүүлж, урам зориг өгч, дэмжиж ажиллах, хариуцсан ажилдаа өөриймсөг, сэтгэлээсээ, идэвх санаачилгатай ажиллах, алба хаагч бүрийг иргэдтэй зөв боловсон, соёлтой харьцаж, ажил үйлчилгээний шуурхай байдлыг тогтмол хангуулж, иргэдийн төрд итгэх итгэлийг бэхжүүлэхэд онцгой анхаарах.
Мөн сүүлийн үед цагдаагийн алба хаагчдын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэх, эрх чөлөө, амь нас, эрүүл мэндэд халдах, албан үүрэг гүйцэтгэлтэй нь холбогдуулан гүтгэх, доромжлох зэргээр тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх явдал ихээр гарч байна алба хаагчдын аюулгүй байдал хангагдана гэдэг ард иргэд айх аюулгүй амар тайван амьдрах нөхцөл бүрдэнэ гэсэн үг тиймээс алба хаагчдынхаа хуулиар хамгаалсан эрх ашгийг хамгаалах тал дээр онцгой анхаарч ажиллах зэрэг цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн үүргээ хэрэгжүүлэх, алба хаагчдын сахилга хариуцлага, мэргэжлийн ур чадвар, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг дээшлүүлэх зэрэг тодорхой үүрэг, ажлын чиглэлийг өгөв.
Ж.Болд: “Алба хаагчдын аюулгүй байдал хангагдана гэдэг ард иргэд айх аюулгүй амар тайван амьдрах нөхцөл бүрдэнэ гэсэн үг” | ||
Үзсэн: 947 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.