Шууд Chart

Тажикстан Улс авлигын олон улсын хэм хэмжээг мөрдөхийг оролдож байна

2020-08-20 11:35:42

Тажикстан Улсын Засгийн газар хөрөнгө, орлогын мэдүүлгийн шинэ маягтыг баталлаа. Шинэ журмын дагуу төрийн албан хаагчид үл хөдлөх хөрөнгө, үнэтэй автомашин, банкны хадгаламж, эзэмшиж буй газар ашиглалт, хувийн мал, амьтан зэргийг мэдүүлэх ёстой. Хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягтыг шинэчилж байгаа нь Тажикстан Улсад дугтуйтай мөнгө, үнэтэй бэлэг зэрэг уламжлалт байдлаар хээл хахууль өгөхөөс гадна мал, амьтан бэлэглэх явдал түгээмэл байдаг. Төрийн албан хаагчдад хээл хахуульд морь бэлэглэх явдал их гардаг. Тус улсад морин спорт хөгжиж, бооцоот морьдын уралдаан хөгжиж байна хэмээн хуульч, улс төр судлаач Шокиржа Хакимова ярив.

Үүнээс гадна орон нутагт төрийн албан хаагчид өөрсдийн малыг малчдад өгч маллуулах явдал байдаг. Үүнийг мөн хээл хахуулийн хэлбэрт авч үзэх хэрэгтэй. Донор байгууллагуудаас тусламж авахын тулд тэдний  шахалтаар зарим нэг өөрчлөлт хийж байгаа боловч авлигатай тэмцэхийн тулд улс төрийн хүсэл зориг дутаад байна гэдгийг тэрээр онцлов.


Тажикстан Улс авлигын олон улсын хэм хэмжээг мөрдөхийг оролдож байна  
Үзсэн: 583 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй