Шууд Chart

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

2020-08-23 08:25:16

Өнөөдөр аргын тооллын 2020 оны наймдугаар сарын 23. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн намрын тэргүүн хөх бичин сарын Билгийн тооллын 5. Адъяа гараг. Тэргүүн дагуул одтой, гурван хөх мэнгэтэй шар нохой өдөр.

Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Сансар
Суудал:  Уул

Өдрийн наран 5 цаг 58 минутад мандан, 19 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн.

Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Халуун эгэх улирал 0 цаг 50 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.


ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна  
Үзсэн: 1045 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй