
МХБХ-ны “Д” зэрэглэлийн дасгалжуулагчийн хоёр дахь сургалт энэ сарын 15-21-нд боллоо. Эхний сургалтад 13 оролцогч хамрагдсан бол энэ удаа нийт 15 оролцогч суралцсан байна.
Хоёр дахь удаагийн сургалт олон талаар онцлог байсны нэг нь МХБХ-ны түүхэнд хамгийн өндөр настай буюу 73 настай Цэрэнбат Эрдэнэт хотоос ирж оролцсон явдал юм. Тэрбээр Орхон аймагт хөл бөмбөгийн дугуйлан хичээллүүлэх өрнүүн хүсэлтэй байгаа нь талархууштай. Мөн үндэсний шигшээ багийн тоглогч А.Нармандах, Б.Хаш-Эрдэнэ нар суралцаж дасгалжуулагч болох их ажлынхаа үндсийг тавилаа.
Дээрх хоёр сургалтыг АХБХ-ны “А” зэрэглэлийн дасгалжуулагч, сургагч багш Э.Ганзориг удирдан явуулсан бөгөөд энэ долоо хоногт Хөвсгөл аймагт мөн МХБХ-ны “Д” зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалтыг зохион байгуулах гэж байна.
МХБХ дасгалжуулагчийн сургалт, боловсролд ихээхэн анхаарал тавьж ажиллаж байгаа бөгөөд 2019 онд АХБХ-ны дасгалжуулагчийн “B” конвенцид нэгдэхээр хүсэлт гарган хөл бөмбөгийн “Д”, “С” зэрэглэлийн сургалтыг эх орондоо бие даан зохион байгуулах эрхтэй болсон билээ.
Энэ жил “В”, “С” зэрэглэлийн олон сургалтыг хийхээр төлөвлөсөн нь цар тахлын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлоод байгаа ч МХБХ энэ онд багтан эдгээр сургалтыг эх орондоо зохион байгуулахаар хичээн ажиллаж байгаа юм.



МХБХ-ны “Д” зэрэглэлийн дасгалжуулагчийн хоёр дахь сургалт боллоо | ||
Үзсэн: 999 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.