Шууд Chart

“Алтан хуур-2014” наадамд нийтийн дууны үе үеийн шилдгүүд оролцоно

2014-04-16 09:35:53

 

Энэ сарын 22-нд МБӨ-нд нийтийн дууны урлагийн энэ цаг үеийн шилдгүүдийг тодруулах “Алтан хуур-2014” наадмын улаан хивсний ёслол, шагнал гардулах ёслолын ажиллагаа, гала концерт болно. Ийнхүү улаан хивсний ёслол 17:00 цагаас эхлэх бөгөөд шагнал гардуулах ёслолын ажиллагаа, гала тоглолт 20:00 цагаас болно.
 
Харин энэхүү наадмын хоёр дахь албан ёсны хэвлэлийн хурал маргааш 12:00 цагаас “Соёл урлагийн мэдээллийн төв”-ийн Бишрэлтийн салбарт зохион байгуулагдах гэж байна.
 
 Хэвлэлийн хуралд “Алтан хуур-2014” наадмын зохион байгуулах комиссын гишүүд болон нийтийн дууны урлагийн төлөөллүүд оролцож наадамд нэр дэвшигчдийг албан ёсоор олон нийтэд зарлан танилцуулах бөгөөд наадмын зохион байгуулалтын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг хүргэнэ. Мөн хэвлэлийн хурлын үеэр “Алтан хуур-2014” наадамд хамтран ажиллаж буй хэвлэл мэдээллийн байгууллагууд болон сэтгүүлчдэд наадмыг сурвалжлах эрхийн мандатыг гардуулах юм. 
 
   “Алтан хуур-2014” наадам доорх 12 номинацид шилдгүүдээ тодруулна.
  1. "Нийтийн дууны шилдэг эрэгтэй дуучин"
  2. "Нийтийн дууны шилдэг эмэгтэй дуучин "
  3. “Нийтийн дууны шилдэг хос дуучин”
  4. “Нийтийн дууны шилдэг яруу найрагч”
  5. “Нийтийн дууны шилдэг хөгжмийн зохиолч”
  6. “Нийтийн дуунд үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлч”
  7. “Нийтийн дуучны шилдэг концерт”
  8. “Нийтийн дуучны шилдэг аялан тоглолт”
  9. “Нийтийн дуучны шилдэг цомог”
  10. “Нийтийн дуучны шилдэг студи”
  11. “Нийтийн дуучны шилдэг видео клип”
  12. “Олон нийтийн сэтгэлд хүрсэн дуу”
Наадмын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг: 96364147, 86004147, 91182341, 99172341 дугааруудаас лавлаарай.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

“Алтан хуур-2014” наадамд нийтийн дууны үе үеийн шилдгүүд оролцоно  
Үзсэн: 1321 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй