Шууд Chart

Хөлбөмбөгийн дасгалжуулагчийн сургалт анх удаа орон нутагт болж байна

2020-08-25 10:14:24

Монголын хөл бөмбөгийн холбооны “Д” зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт Хөвсгөл аймагт үргэлжилж байна.

Анх удаа орон нутагт болж буй уг сургалтад Хөвсгөл, Булган, Завхан аймгаас бүрдсэн 15 багш, дасгалжуулагч оролцож байгаа юм.

Сургалтыг МХБХ-ны Техникийн хэлтсийн заавар чиглэлийн дагуу Азийн хөл бөмбөгийн холбооны “А” зэрэглэлтэй дасгалжуулагч Э.Ганзориг удирдан явуулж байгаа бөгөөд Э.Ганзоригийн энэ онд удирдан явуулж буй гурав дахь аж.

Өнгөрсөн жил “Үндэсний цом” тэмцээн болсон Хөвсгөл аймгийн ногоон талбайд оролцогчид практик хичээлээ хийх бөгөөд сургалт энэ сарын 28-нд өндөрлөнө.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хөлбөмбөгийн дасгалжуулагчийн сургалт анх удаа орон нутагт болж байна   
Үзсэн: 839 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй