ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин Франц улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Ив Дэлунэ, Франц улсын Цөмийн энергийн коммиссариатын харьяа Хүрээлэн орчны хяналтын департаментын төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Энэ жил Монгол-Франц улс геофизикийн салбарт хамтран ажилласны 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд хоёр орны хооронд шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх талаар төлөөлөгчид санал бодлоо солилцсон байна.
Уулзалтын үеэр ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин Франц улсын Цөмийн энергийн коммиссариатын харьяа Хүрээлэн орчны хяналтын департаментын захирал, хатагтай Бенедикт Гильпарт монгол улсын геофизикийн салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан” алтан медаль, өргөмжлөлөөр шагнасныг гардуулан өглөө.
Франц эрдэмтэн “Хубилай хаан” медалиар шагнагдлаа | ||
Үзсэн: 1191 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.