Шууд Chart

НИТХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна

2020-08-25 15:25:11

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж байна. Хуралдааны эхэнд 2016-2020 оны нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар, 2020 оны нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцын мэдээллийг НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өглөө.

Бүлгийн хуралдаанаар 2020 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил болон сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалтын ажлын явц болон нийслэлийн хэмжээнд хүүхдийн хөгжил хамгааллын өнөөгийн байдал зэрэг асуудлыг хэлэлцэх юм.


НИТХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна  
Үзсэн: 814 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй