
Унгарын мэргэжлийн хөлбөмбөгийн хоёрдугаар лигийн Активал Чаквар багт хүчин зүтгэж буй Г.Ганбаяр Европа лигийн урьдчилсан шатны тоглолтонд оролцохоор Швед Улсыг зорьжээ.
Сэлэнгэ аймгийн унаган хүү тэрбээр өдгөө 19 настай бөгөөд Пушкаш Академийн үндсэн бүрэлдэхүүнд багтаж, Шведийн Хаммарбю багийн эсрэг тоглохоор болжээ.
Г.Ганбаярын хүчин зүтгэж буй Активал Чаквар баг нь Пушкаш академийн харъяа хоёрдугаар лигийн баг бөгөөд энэ сарын эхээр Г.Ганбаяр тус академийн залуучуудын багаас дэвшиж Активал Чаквар багт тоглох болсон юм.
Г.Ганбаярын хувьд 2016 онд Монголын хөлбөмбөгийн холбоо Унгар Улсын мэргэжлийн хөлбөмбөгийн Пушкаш академитай үзэглэсэн хамтын ажиллагааны хүрээнд тус академид суралцаж, мэргэжлийн гэрээ үзэглэсэн юм. Түүний хувьд өнгөрөгч даваа гарагт Активал Чаквар багийн төлөө анхныхаа гоолыг оруулж, Пушкаш Академийн үндсэн багийн хараанд өртжээ.
Г.Ганбаяр Европа лигийн урьдчилсан шатны тоглолтонд оролцохоор Шведийг зорьжээ | ||
Үзсэн: 1039 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.