![](/uploads/201404/news/thumb/83806a4bc68bbaed295582a6857578e1_x3.gif)
Дэлхий нийтээр гоо сайхны хагалгааг хүлээн зөвшөөрсөн гэхэд хилсдэхгүй. Үүнийгээ дагаад гоо сайхны хагалгаа хийлгэх гэж буй хүмүүсээр бизнес хийх гэсэн бүлэг этгээдүүд ОХУ-д бий болжээ.
Учир нь ОХУ-ын хакерууд 520 мянган гоо сайхны хагалгаа хийлгэх гэж байсан Британи иргэний хувийн мэдээллийг хулгайлсан гэж Harley Medical Group мэдэгджээ. Энэхүү групп нь Британдаа гоо сайхны хагалгаараа хамгийн сайнд ордог бөгөөд гоо сайхны хагалгаанд орох хүсэлтэй иргэд асуулгын хуудас бөглөж, гар утас, цахим шуудан, өөрийн төрсөн он сар зэргээ энэ байгууллагад үлдээдэг юм байна. Харин хакерууд эдгээр 520 мянган хүний мэдээллийг олж аваад сүрдүүлсэн ажээ.
Гоо сайхны хагалгаа хийлгэх гэж байсан хүмүүсийн хувийн мэдээлэл алдагджээ | ||
Үзсэн: 1439 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.