Шууд Chart

Д.Эрдэнэмөнх: Техникийн хяналтын үзлэг жилийн турш үргэлжилнэ гэдэг нь сар бүр явагдана гэсэн үг биш

2014-04-16 10:49:40

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, авто зам ашигласны төлбөр хураах ажил нийслэлийн хэмжээнд 2014 оны гуравдугаар сарын 20-ны өдрөөс хоёр үе шаттайгаар эхэлсэн.

Тээврийн хэрэгслийн татвар, төлбөр хураах ажил гурав дугаар сарын 20-ны өдрөөс тавдугаар сарын 31-ний хоорондүргэлжлэх бол, эрчимжүүлсэн хяналтын үзлэг шалгалт зургаадугаар сарын 10-24-нийг хүртэл үргэлжилэх юм.
Татвар,төлбөр хураах ажлыг хөнгөвчлөх зорилгоор дүүрэг, хороодод нэг цэгийн үйлчилгээ байгуулж, нэг цэгийн үйлчилгээ нь амралтын өдрүүдэд ажиллаж байна.
Нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслээс авах авто зам ашигласны төлбөр нь тухайн тээврийн  хэрэгслийн моторын багтаамжаас шалтгаалан 20 000-70 000 төгрөг юм.
 
Тэгвэл техникийн үзлэгийн талаар Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын албаны мэргэжилтэн Д.Эрдэнэмөнхөөс тодрууллаа.
 
- Тээврийн хэрэгслийн хяналт, шалгалт одоогоор хэдэн хувьтай явагдаж байна вэ?
- Жил бүр тасралтгүй зохион байгуулдаг тээврийн хяналтын үйл ажиллагаа нь 2014 оны нэгдүгээр сарын 2-оос эхэлсэн Энэ сарын 6-ны байдлаар улсын хэмжээнд 77 мянган тээврийн хэрэгсэл авто үзлэгт хамрагдаад байна. Улаанбаатар хотын хэмжээнд 57 мянган тээврийн хэрэгсэл хамрагдаж 24 хувьтай явагдаж байна. Иргэдэд хүртээмжтэй байгахын тулд нэгдүгээр сарын 2-ноос эхлэн уртасгасан цагаар ажиллаж эхэлсэн.
 
- Цагийн хуваарийн тухайддэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Ажлын өдрүүдэд өглөө 08:00 цагаас орой 20:00 цаг, амралтын өдрүүдэд өглөө 09:00-19:00 цаг хүртэл техникийн үзлэг хийж байна. Баянзүрх дүүргийн Цагдаагийн академийн баруун талд “Боса” төвийн хойно Баянзүрх авто вокзал дээр, Баянгол дүүрэг гурвалжингийн гүүрний урд талд “Хөсөг тред”-ийн хашаан дотор, Сонгинохайрхан дүүрэг Автобус 2-ын хойно Сонсголон хүрэх замд байрлаж байгаа. Техникийн хяналтын үзлэг жил үргэлжилнэ гэдэг нь сар бүр явагдана гэсэн үг биш юм. Тухайн тээврийн хэрэгсэл дөрөвдүгээр сарын 30-нд орсон бол тэр жилийнхээ энэ өдрийн дотор багтаж орох ёстой. Энэ нь жолооч машинаа техникийн хяналтын үзлэгт оруулснаар стандартын шаардлага хангасан тохиолдолд замын хөдөлгөөнд орох эрхээ бүтэн жилээр нь авч байгаа хэрэг. Зайлшгүйгээр өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татварын үйл явц зургадугаар сарын 1-нийг хүртэл явагдана. Мөн яг энэ үед манай байгууллагын ачаалал ихэсдэг. Тэгэхээр жолооч нартаа анхааруулж хэлэхэд хэрвээ та 10 дугаар сард орсон бол тэр сардаа багтаад орж болно. Заавал одоо орох шаардлага байхгүй.
 
-Жолооч нар энэ талаар хаанаас лавлаж болох вэ ?
-Манай байгууллагын вэб хуудас www.transdep.mn хандаж тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч маань улсын дугаар болон, азын дугаараараа үзлэгт тэнцсэн эсэх дэлгэрэнгүй мэдээллийг авч болно.
 
-Үзлэгт ороход ямар нэгэн харьяалалтай байгаа юу?
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг ханган замын хөдөлгөөнд оролцох хэрэгтэй. Мөн техникийн хяналтын үзлэгт Улаанбаатарын тээврийн хэрэгсэл заавал Улаанбаатарт орох шаардлага байхгүй. Манайх 2005 оноос бүртгэл мэдээллийн нэгдсэн сүлжээтэй болсон энэ сүлжээний давуу тал нь тээврийн хэрэгсэл бол харьяалал харгалзахгүй болсон. Хаана ч хамрагдаж болно. Өөрт ойрхон салбартаа үзлэгтээ хамрагдаарай.
 
-Орон нутагт явуулын үзлэг ажиллаж байгаа гэсэн?
-Явуулын үзлэгийн хувьд сум суурингаас алслагдсан газарт ажилладаг. Аж ахуйн нэгжийн хүсэлтэд тулгуурлан үзлэг хийдэг. Энэ нь ямар учиртай гэвэл замын хөдөлгөөнд оролцох боломжгүй хүнд даацын тээврийн хэрэгсэл дээр очиж үйлчилдэг.
 
-Тээврийн хэрэгслийн хамгийн их эвдрэл юун дээр харагдаж байна вэ?
-Энэ сарын байдлаар 3558 тээврийн хэрэгсэл тэнцээгүй байна. Утаагаар 719, өнгө үзэмжээр 1275, тооромзны үзүүлэлтээр 1391, жолооны механизмаар 1637, гэрлийн тохиргоогоор 1175 , дуу чимээгээр 23 тээврийн хэрэгсэл тэнцээгүй.
 
-Тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд юу гэж анхааруулмаар байна вэ?
-Тээврийн хэрэгслийн эзэмшигчдэд анхааруулахад жолооны механизмийн үзүүлэлтээр тэнцээгүй тээврийн хэрэгсэл нь эвдэрсэн агрегат эд ангиа засуулах шаардлагатай. Жолооч нар аль нэг засварын газар очиж тэнхлэг тохиргоо хийлгэчихээд ирдэг. Эвдрэлтэй эд ангиа солиогүй тохиолдолд тэнхлэг тохиргоо хийгээд тэнцэхгүй.
- Баярлалаа
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Д.Эрдэнэмөнх: Техникийн хяналтын үзлэг жилийн турш үргэлжилнэ гэдэг нь сар бүр явагдана гэсэн үг биш   
Үзсэн: 4048 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.131.242.xxx [202.131.242.xxx] 2014-04-16 12:05
УЛСЫН ДУГААР, АЗЫН ДУГААР ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ МЭРГЭЖЛИЙН ХҮН АРАЙ ИНГЭЖ ХЭЛЭХГҮЙ Л БАЙХ ДАА СЭЛТГҮҮЛЧ ЭЭЭ
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-04-16 11:32
СХД Ар Гүнтэд 5га газар яаралтай маш хямд зарлаа.Утас 99084179 СХД Ар Гүнтэд 5га газар яаралтай маш хямд зарлаа.Утас 99084179
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-04-16 11:31
СХД Ар Гүнтэд 5га газар яаралтай маш хямд зарлаа.Утас 99084179

Бидэнтэй нэгдээрэй