
NBA-ийн тоглогчид арьс өнгөний үзлийг эсэргүйцэж, талбайд гарахгүй гэдгээ мэдэгджээ. Ингэснээр NBA-н улирал үргэлжлэх эсэх нь эргэлзээтэй болов. Уг нь энэ цаг үед плейоффын зургаа дахь тоглолтоо хийх байсан Миулоки Бакс-Орландо Мэжик багын тоглогчид талбайд гарахгүй гэдгээ илэрхийлжээ.
Мөн Рокетс-Тандер багын тав дахь тоглолтыг мөн бойкотлох талаар тамирчид уулзалдаж, улмаар NBA-ийн зүгээр плейоффыг хойшлуулж байгаагаа зарлан тоглолтуудыг цуцласан байна.
Ингэснээр цаашид плейофф цаашид хэрхэн үргэлжлэх талаар тодорхой мэдээлэлгүй байна.
Мөн энэ өдөр лигийн үлдсэн багууд болон NBA-ийн удирдах зөвлөл шуурхай хуралдаан хийх гэж байгаа аж.
NBA-ийн тоглогчид арьс өнгөний үзлийг эсэргүйцжээ | ||
Үзсэн: 1504 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.