Шууд Chart

Х.Тэмүүжинээр “туг тахиж”, Засаг унагаах оролдлого хийж эхлэв үү

2014-04-16 12:16:41

Х.Тэмүүжинг хамгийн барцадтай сайдаар тодруулахад болохоор байна. УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг хууль зөрчиж, хариуцлага алдсан, хариуцсан салбараа удирдах чадваргүй, Засгийн газрын гишүүний ёс зүйн шаардлагыг хангахгүй зэрэг үндэслэлээр Засгийн газрын гишүүнээс огцруулахыг шаардаж Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн бариад байгаа билээ. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар эл асуудлыг хэлэлцээд Х.Тэмүүжинтэй холбогдох мэдээллүүд хангалтгүй байна гэж үзсэн учраас түүнийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх хугацааг түр хойшлуулаад байна. Цагдаагийн шинэ хувцаснаас үүдэлтэйгээр эхэлсэн Хууль зүйн сайдын эсрэг шүүмжлэл өнөө ч намжаагүй. Хууль зүйн шинэчлэл нэрийн дор хийж байгаа Х.Тэмүүжиний ажил түүний суудлыг ганхуулах хэмжээнд хүрчихээд байгаа нь нэгэнт ил боллоо.

Х.Тэмүүжин сайд энэ бүхний эсрэг твиттерт жиргэхээс цаашгүй байна. Тэрээр твиттертээ “Хууль зүйн салбарын шинэчлэл эцэстээ нам дамжсан улс төрийн бүлэг, банк дээрэмдсэн цагаан захтнууд, гэмт хэрэгтэнтэйгээ сүлбэлдсэн хуулийн ажилтан, хуулийн байгууллагаар хамгаалуулсан авлигачтай тэмцэхэд хүрч байна. Төрийн өмчийг, улс төрийн намыг, Засгийн газрын яамдыг хувьчилж авсан шигээ хуулийн байгууллагыг хувьчилж авна гэж бодож байгаа бол “БИ ТЭДЭНД ҮГҮЙ” гэж хэлж байна. Та нарын хүссэнээр өөрөө огцрохгүй ээ. Юу ч гэж гүтгэж доромжилсон сөрж зогсох л болно. Хүсч байгаа бол ил гарч товчлуураа дарцгаа”, “Миний амнаас санаандгүй үг унах ёсгүй”, “Тэдний хамгийн их хүсэж байгаа зүйлийг сайн дураараа хийж өгнө гэж байхгүй. Өөр олон ч гүтгэлэг хийх биз. Буцаж няцана гэж ҮГҮЙ”, “Хөөх, би бүр гадаадын тагнуул болж хувирсан уу” гэх зэргээр жиргэжээ.

Түүний талаарх таагүй мэдээлэл цааш хөвөрсөөр. “Х.Тэмүүжин сайдын “нялх амраг” Г.Сарангэрэл хэмээх охин хорих 461-р ангийн эмнэлэгт од болж байна” гарчиг бүхий мэдээлэл цацагдаад олон нийтийн цахим хуудас фэйсбүүкт эрчимтэй тархаж байна. Эл мэдээлэлд өгүүлснээр “2014 оны 3-р сарын 02-ны 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Х.Гэрэл, Г.Сарангэрэл, Б.Энэрэл, Б.Отгончимэг гэх дөрвөн охин “Миами” зочид буудлын гадна автомашин дотор “Метафетамин” буюу мөс хэмээх хар тамхи хэрэглэж байгаад газар дээрээ цагдаа нарт баригдсан ажээ. Гэхдээ энэ дөрвөн охин хаанаас, ямар хүнээс хар тамхи авч хэрэглэсэн болохоо хэлэхгүй байсан тул цагдаа нар тэдний гар утасны орсон, гарсан дуудлагыг хянаж ямар хүмүүстэй харьцсан болохыг олж тогтоохоор шийдсэн юмсанж. Тэгтэл Г.Сарангэрэл гэгч охины ашиглаж байсан 9961..., 9520... гэсэн дугааруудаас тэр өдөр сэжиг бүхий нэг дугаар луу маш олон удаа залгасан болох нь анзаарагджээ. Цагдаа нар энэ хоёр дугаарын цаана хар тамхи, мансууруулах бодис худалддаг гэмт этгээд байж болзошгүй гэж үзэн энэ дугаарыг эзэмшдэг хүнийг олж тогтоох зорилгоор Г.Сарангэрэлийн 9961..., 9520... дугаараас гадагшаа гарсан ярианы цэсийг УЕПГ-ын зөвшөөрлөөр оператор компаниас нь гаргуулан авч дүн шинжилгээ хийтэл их л хачирхалтай зүйл болсон аж. Г.Сарангэрэлийн 9961... дугаараас 71 удаа залгасан, 9520... дугаараас 41 удаа залгаж холбогдсон 9910... дугаар нь ХЗДХ-ийн сайд Х.Тэмүүжингийн гар утасны дугаар болох нь тодорхой болжээ” гэх зэргээр бичжээ. Эл мэдээллийг  ЭНДЭЭС уншиж болно.

Хэрэв энэ баттай мэдээлэл бол эцэг хүний, монгол эр хүний, Хууль зүйн сайд хүний хийх үйлдэл мөн үү гэх хатуу асуултыг түүнд тавьж болохоор байгаа юм. Жиргээ төдийхнөөр энэ мэт асуудалд хариу өгөөд суугаад баймааргүй. Албан ёсны байр сууриа илэрхийлэхийг олон хүн хүлээж буй нь нууц биш.  

Х.Тэмүүжиний эсрэг чиглэсэн мэдээ, мэдээллээс үзвэл хэн нэгэн эрхмийн санаачилсан шат дараатай хийж буй Засаг унагаах гэсэн оролдлого байж болох юм. Бялуу хуваалцах дараагийн хүмүүс аль хэдийнэ тодорчихоод энэ Засгийн алдаа мадгийг харж суухтай Х.Тэмүүжиний цагдаагийн хувцасны шинэчлэл хийх хугацаа таарсан байж мэднэ. Ингээд л түүгээр “туг тахиж”, Засаг унагаах оролдлогоо эхлүүлсэн байхыг үгүйсгэхгүй. Салбартаа шинэчлэл хийж эхэлсэн Х.Тэмүүжинээр “туг тахих” шалтгаан нь бусад сайд нар дэндүү тайван байсантай ч холбоотой байх магадлалтай. Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө гэгч болоод байх шиг.     

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Х.Тэмүүжинээр “туг тахиж”, Засаг унагаах оролдлого хийж эхлэв үү   
Үзсэн: 3776 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.91.118.xxx [203.91.118.xxx] 2014-05-13 17:55
Алиа салбадай Тэмүүжин монголын цагдаагаар тоглох цаг дуусах учиртай. Цагдаагийн цолны үнэ цэнийг ойлгодогүй. Практик дээр нэг жил ч ажиллаж үзээгүй мөртөө, савангийн хөөс шиг худал шинчлэл гэж зүйл зохиож байна. Багшлах нэрийдлээр өөрийнхөө хүүхэд шиг хүнтэй амраглаж хар тамхины асуудалыг нь хайцаалж байдаг төрийн сайд гэж байх уу ? Их сургуульд багшлаж байхдаа хийж байсан ажиллаа төрийн сайд болчихоод хийж болохгүй. Энэ хүн юу хийж чадах ямар ойлголтой хүн гэдэг нь танигдсан. Ард түмэн минь одоо энэ хүнийг даруй байх ёстой газар нь байлгая.
202.21.113.xxx [202.21.113.xxx] 2014-04-21 09:24
тэмүүжин чи монголын цагдаагаар тоглож дуусах болоогүй юу наад цол хээл хахуул газар авлаа ш дээ цол албан тушаалын төлөө хүн үхээс буцахгүй болоо цолыг яаж ингэж өгч болох юм бэ 20 жил ажилсан цагдаа өнөөдөр юу ч биш боллоо ажлаа хийж чадахгүй байж юун шинчлэл гэж яриад байгаан арай ч дээ
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2014-04-19 20:29
hoorhii muu temuujin turuulj duugaraad balraw aa
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2014-04-19 20:28
ih ineedtei zuil bolj bna aa
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2014-04-19 14:56
uneen unen. Temuujingeer tug tahih gej bna ene zasgiig unagaah oroldlogo yg l taamaglasnaar ywj bna
180.235.186.xxx [180.235.186.xxx] 2014-04-18 18:36
alban tushaalin tsol neren door tuuhend baigagui avilgal heel hahuuli ariin haalgani tsol tsagdaagiin baiguulgiig haranhuilj awlaa hoyrhon jil ajilsan dargin huuhed hushuuch tsol awch baihad horin jil zutgesen ded hurandaa deslegch boltlo buurch baina - See more at: http://politics.time.mn/content/44093.shtml#comment-target
180.235.186.xxx [180.235.186.xxx] 2014-04-18 18:36
alban tushaalin tsol neren door tuuhend baigagui avilgal heel hahuuli ariin haalgani tsol tsagdaagiin baiguulgiig haranhuilj awlaa hoyrhon jil ajilsan dargin huuhed hushuuch tsol awch baihad horin jil zutgesen ded hurandaa deslegch boltlo buurch baina - See more at: http://politics.time.mn/content/44093.shtml#comment-target
203.91.117.xxx [203.91.117.xxx] 2014-04-17 00:30
Temujin saidaa biti buuj ugurei TAND ARD TUMEN ITGEJ BGA
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-04-16 21:06
БАЛАЙ ЮУМАА ОДОО ОГЦОРЧЛ ТААРНАА
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-04-16 16:26
БОЛЬЁ ОО
182.160.39.xxx [182.160.39.xxx] 2014-04-16 14:17
Ерөнхийлөгч "намайг ирэхээс өмнө ямар нэг аргаар Тэмүүжингээр туг тахи" гэж хэлчихээд явсан нь үнэн бололтой. Ерөнхийлөгч ч ирэх дөхөж байгаа юм байна.

Бидэнтэй нэгдээрэй