Шууд Chart

Голдмэн Закс групп 3.9 тэрбум ам.долларын тооцоог Малайз улстай хийж дуусгалаа

2020-08-31 12:36:57

Малайз улсын төрийн сан дэлхийн авлигын томоохон хэрэгт холбогдож, өмнөх Засгийн газраа огцруулахад хүргэсэн. Тус асуудалтай холбоотой Голдмэн Закс групп болон Малайз Улсад 3.9 нийтдээ тэрбум ам.долларыг үүнээс 2.5 тэрбум ам.долларыг 10 хоногийн дотор бэлэн мөнгөөр, мөн 1.4 тэрбум ам.доллар дэлхийн өнцөг буланд царцаагаад байсныг буцаан олгохоор болж эцэслэв. Харин Малайз улсын Засгийн газар Голдмэн Закс банкны эсрэг гаргасан нэхэмжлэлээ татаж авахаар болсон байна.

Энэхүү хэлцэл нь хоёр талд харилцан ашигтай юм. Санхүүгийн хямралаас хойш ийм хүнд байдалд ороогүй байсан банкны хувьд нөхцөл байдлаа сайжруулах, харин Малайз улсын Засгийн газрын хувьд Малайз төрийн сангийн алдсан 4.5 тэрбум ам.доллараас ихэнх хэсгийг нь олж авч буй хэрэг юм. 

Уг хэргийг шалгах ажиллагаа сүүлийн арван жилийг хугацаагаар үргэлжилж, Ази, АНУ, Европ тивүүдийг хамарч байсан ба үүнийг дэлхийн хамгийн том “дээрэм”-ийн хэрэг гэж үзэж байсан юм. Малайзийн төрийн сангаас гарсан хөрөнгө өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгө, усан онгоц, уран зургийн эд зүйл болон хувирсныг олох гэж мөрдөгчид олон жилийг зарцуулсан юм.

Малайз улсын төрийн Берхад сангийн хөрөнгийг тус улсын Ерөнхий сайд асантай холбоотой хүмүүс шамшигдуулсан гэдэг. Голдмэн Закс банкны хувьд 2012-2013 онд Малайз улсын төрийн Берхад санд 6.5 тэрбум ам.доллар босгох ажил хийж байсан юм. Тухайн үед Голдмэн Закс группийг одоогийн гүйцэтгэх захирал Давид Соломон удирдаж байв. Бондын борлуулалтаас нэлээн өндөр буюу 600 сая ам.доллар олсон нь анхаарал татаж байсан юм. 


Голдмэн Закс групп 3.9 тэрбум ам.долларын тооцоог Малайз улстай хийж дуусгалаа  
Үзсэн: 555 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй