Шууд Chart

Г.Ганбаяр Унгарын хөлбөмбөгийн дээд лигт

2020-08-31 17:38:36

Монголын хөлбөмбөгийн түүхэнд бичигдэх нэгэн үйл явдал өчигдөр боллоо. Тодруулбал тэр өдөр “The Nemzeti Bajnokság 1 “буюу Унгарын хөлбөмбөгиийн дээд лигийн “Пушкаш Академи” - “Уйпешт” багын хооронд болсон тоглолтод "Пушкаш Академи” багийн гарааны бүрэлдэхүүнд Монголын залуу хөлбөмбөгч Ганболдын Ганбаяр гарч 63 минут тоглож, түүний баг энэ улирлын анхны тоглолтоо 3:2-оор хожин гараагаа сайхан эхлүүллээ.

Энэ бол Монголын хөлбөмбөгч Европын аль нэгэн улсын дээд лигт хийсэн анхны тоглолт  ( бүүр гарааны 11 -д ) тохиолдол юм.

Г.Ганбаярын “Пушкаш Академиа” баг нь 2005 онд байгуулагдсан, харьцангуй шинэ баг боловч 2018 онд Унгарын цомын финалд шалгарч, 2019-2020 оны улиралд дээд лигтээ хүрэл медаль хүртэж, амжилт нь жилээс жилд ахиж буй шилдэг баг бол өрсөлдөг “ Уйпешт” баг нь 1885 онд байгуулагдсан, Унгарын аваргад 20 удаа түрүүлж, Унгарын цомын аваргаар 10 удаа тодорч, Унгарын супер цомыг 3 удаа хүртэж байсан, түүх, амжилт арвин билээ.

Европ тивд, тэр тусмаа хөлбөмбөгийн уламжлал, түүх, хөгжлөөр дээгүүр ордог Унгарын дээд лигт анх тоглосон Г.Ганбаяртаа өндөр амжилт хүсье!

Нийтэлсэн: У.Баярсайхан

Г.Ганбаяр Унгарын хөлбөмбөгийн дээд лигт  
Үзсэн: 905 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй