Шууд Chart

79 дүгээр дунд сургууль хөлбөмбөгийн талбайтай боллоо

2020-09-01 14:51:37

Азийн хөл бөмбөгийн холбооны нийгмийн хариуцлагын хүрээнд, Ерөнхийлөгч Шэйх Салман Бин Халифагийн шууд дэмжлэгтэйгээр 79 дүгээр дунд сургууль хөлбөмбөгийн талбайг шинэчилж, ашиглалтад орууллаа.

Энэхүү бүтээн байгуулалт нт өсвөр насны хүүхэд багачуудын хөл бөмбөг тоглох 20х50 хэмжээтэй талбайгаас гадна хувцас солих байр барьж, 2020-2021 оны хичээлийн шинэ жилээс өмнө нээлтээ хийв.

Нээлтийн үйл ажиллагаанд МХБХ-ны хамт олон, дасгалжуулагч нар, 79-р сургуулийн багш, сурагчид, гүйцэтгэгч компанийн төлөөлөгчид, МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, гүйцэтгэгч “Дэрэн Наран” ХХК-ий захирал Г.Мөнхчулуун, 79-р сургуулийн захирал У.Дугармаа нар оролцов.

Нийтэлсэн: У.Баярсайхан

79 дүгээр дунд сургууль хөлбөмбөгийн талбайтай боллоо  
Үзсэн: 1192 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй