Шууд Chart

Нарны зам, Дүнжингаравын авто замыг холбосон нүхэн гарцтай болно

2020-09-02 09:09:43

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан Нарны зам, Дүнжингаравын автозамыг холбосон төмөр зам доогуурх нүхэн гарцын ажлын явцыг шалгалаа.

Баянзүрх дүүргийн 13, 26 дугаар хороонд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэх Ахмадын хорооллын орчмын Нарны зам, Дүнжингаравын авто замыг холбосон төмөр зам доогуурх явган зорчигч, автомашинд зориулсан нүхэн гарц барих ажил хийгдэж байна. Хоёр талдаа явган зам, автозамын 4 нүхэн гарц, 14 метрийн өргөн 2,38 урттай автозам баригдаж эхэлсэн юм.

“Энэхүү замыг ашиглалтад оруулснаар Нарны замын ачааллыг Дүнжингарав руу хуваахаас гадна Офицеруудын ордны тойргоор заавал тойрохгүйгээр уг босоо тэнхлэгийн замаар зорчих боломж бүрдэнэ. Нүхэн гарцыг дөрвөн эгнээтэйгээр хийж, том оврын автомашин зорчих боломжтой байхаар хийж байгаа” хэмээн нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Б.Индра хэллээ.

Одоогийн байдлаар замын трасст хоёр нэгж талбар өртсөн байгаа бөгөөд эзэмшиж буй газраа зориулалтын дагуу ашиглаагүй, зөвшөөрөлгүй газраа сунгасан гэх шалтгаанаар газар эзэмших эрхийн хүчингүй болгосон талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай мэдэгдэв.

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлж, автозамын ажлыг чанарын өндөр түвшинд, технологийн горим алдагдуулалгүйгээр хийж гүйцэтгэх үүргийг холбогдох албаныханд өглөө.

Тус авто замыг Мотор Сервис ХХК, Алтай рөүд ХХК түншлэлээр хамтран гүйцэтгэж байна.


Нарны зам, Дүнжингаравын авто замыг холбосон нүхэн гарцтай болно  
Үзсэн: 496 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй