
Монгол Улсын мэргэн Л.Одсайханд Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар, аймгийн ИТХ, Засаг даргын тамгын газрын зүгээс “Даймонд таун” хотхонд нэг өрөө байр бэлэглэжээ.
Тэрбээр энэ жилийн Үндэсний их баяр наадамд 40 сумнаас 36 онож түрүүлсэн билээ.
Иймд түүний хүч хөдөлмөрийг өндрөөр үнэлж, үндэсний спортоо эрхэмлэн дээдэлсэн сайхан үйл явдалд нь улам их амжилт хүссэн байна.
Мэргэний хүндэтгэлийн арга хэмжээ Баруун-Уртад болсон бөгөөд уг цайллагад зориулсан тэмцээнд Монгол орны өнцөг булан бүрээс 250 гаруй шилдэг харваач очиж оролцсон аж.
Монгол Улсын мэргэн Л.Одсайханд нэг өрөө байр бэлэглэжээ | ||
Үзсэн: 1336 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.