Шууд Chart

“Universe best songs” наадмын шилдгүүд өрсөлдөнө

2014-04-16 17:20:49

“Мөрөөдлийнхөө төлөө ухаалаг амьдарцгаая” уриан дор зургаа дахь жилдээ зохион байгуулагдсан “Universe best songs-2014” наадам шилдгүүдээ тодруулжээ. Тус наадмын үе, үеийн шилдэг оролцогчид анх удаа нэгдэж, тухайн наадмын тайзнаа дахин дуулж, нөхөрсгөөр өрсөлдөхөөр болжээ. 

Өрсөлдөөн нэгдүгээр шатанд гадаад дуу, хоёрдугаар шатанд монгол дуу, гуравдугаар шатанд дуэт дуу, дөрөвдүгээр шатанд гала концерт гэсэн үе шаттайгаар явагдах аж.
 
Уг шалгаруулалтын үеэр хасалт хийгдэхгүй ч гуравдугаар шатнаас шилдгийн шилдэг 15 оролцогчийг тодруулж, гала концертод оролцох эрх олгох гэнэ.
 
Нэгдүгээр байр эзэлсэн хүн “Гран-При” шагналтан болох аж. Их Британи Умард Ирландын Нэгдсэн вант улсад үнэ төлбөргүй нэг жил суралцах эрхтэй болно. Наадмаас шалгарсан тэргүүн байрын эзний сургалтын төлбөр, оюутны визийн хураамж, ном сурах бичиг, аяллын болон эрүүл мэндийн даатгал, байр, өглөө, оройн хоол, ирэх, очих нислэгийн зардлыг даах юм байна.
 

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Universe best songs” наадмын шилдгүүд өрсөлдөнө  
Үзсэн: 1161 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй