
3х3 сагсан бөмбөгийн “Улаанбаатар ММС Энержи” баг FIBA-гийн “Их дуулга”-ын “B” хэсэгт Чехийн “Хумполец” багийг 20:15-аар хожиж, Сербийн “Нови Сад” багт 6:21 оноогоор хожигджээ.
Ийнхүү дэлхийн шилдэг 12 баг оролцсон тус тэмцээний шөвгийн наймд шалгарсан юм. Улмаар дэлхийн чансааны дөрөвдүгээрт бичигддэг АНУ-ын “Харлем” багтай өчигдөр тоглон 17:21 оноогоор дийлдлээ.
FIBA-гийн “Их дуулга” тэмцээн Дебрецен хотын төвд алдарт Nagytemplom (Их сүм)-ын өмнөх талбайд явагдаж байна.
Монгол Улсын баг нэгдсэн чансаагаар дэлхийд долоо, “Улаанбаатар ММС Энержи” баг 13 дугаар байранд байгаа бөгөөд Дебреценд шилдэг наймд багтсанаар эрэмбээ ахиулах юм.
“Улаанбаатар ММС Энержи” баг шөвгийн наймд шалгарлаа | ||
Үзсэн: 1191 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.