![](/uploads/201404/news/thumb/dae9f4c5863f47d766ff49faa5ba108f_x3.jpg)
Төв аймгийн хэмжээнд цэрэг татлага энэ сарын 18-27-ны хооронд явагдахтай холбогдуулан 18-27 насны иргэдийн шилжилт хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 15-аас тавдугаар сарын 10-ны хооронд түр хугацаагаар зогсоолоо.
Татлагын эхний ээлжинд 15 сум хамрагдах бөгөөд нэгдсэн татлага тавдугаар сарын 3-ны өдөр Зуунмод суманд болох юм. Шинээр татагдах болон гэрээт цэргийн албанд элсэгчид нь хэрэг төвөгт холбогдож байгаагүй, эрүүл мэнд, бие бялдрын хөгжил сайн, ёс суртахууны төлөвшил, үүрэг даалгаврыг биелүүлэх чадвартай байх гэх мэтийг шалгуур үзүүлэлт болгож байгаа юм.
Өнгөрсөн жил аймгийн хэмжээнд 160 гаруй иргэн цэргийн алба хаажээ.
Цэргийн насныхны шилжилт хөдөлгөөнийг түр хориглолоо | ||
Үзсэн: 1211 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.