Шууд Chart

Ургац хураалтын үеийн цаг агаарын урьдчилсан төлөв

2020-09-03 14:39:07

Өнөөдөр Улсын ургацын комиссын хуралд тус газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал оролцож, Ургац хураалтын үеийн цаг агаарын урьдчилсан төлөвийн талаар дараах мэдээллийг хийлээ.

Газар тариалан эрхэлж буй бүс нутгаар 8 дугаар сарын 31-ны байдлаар улаанбуудай ихэнх нутгаар бүрэн бололтын үе шат эхэлсэн, Хөвсгөлийн Тариалан, Дархан-Уулын Дархан, Сэлэнгийн Баянголд аарцан бололтын үе шатандаа байна.

Ургалтын байдал ихэнх газарт сайн, харин Өвөрхангайн Хархоринд дунд зэрэг үнэлгээтэй байна. Төмсний хувьд цэцэглэлтийн төгсгөлөөс иш навчны гулжийлт үе шатандаа байна. Ургалтын байдал нийт нутгаар сайн үнэлгээтэй байна.

2020 оны 9 дүгээр сар урьдчилсан төлөвөөр Монгол орны нутгийн өмнөд хэсэг буюу Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь, Сүхбаатарын өмнөд хэсгээр, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар ОЖД-аас дулаан бусад нутгаар дунджийн орчим байна. Харин хур тунадасны хувьд Дорноговийн ихэнх нутаг, Өмнөговийн зүүн, Сүхбаатарын өмнөд хэсгээр ОЖД-аас ахиу бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.

Мөн 2020 оны 9 дугаар сарын 2-11-нд уулархаг нутгаар, 11-13-нд ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3 – 50С – аар хүйтэрч, агаар болон хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүйг байгаа.

Дунд 10 хоногийн дундуур баруун болон төвийн аймгуудын газар тариалан бүхий нутгаар, эцсийн 10 хоногийн дундуур ихэнх нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүйг ард иргэд болон хүнсний ногоо, тариалан эрхлэгчдэд анхааруулж байна. Түүнчлэн “Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 00-аас бага болж хүйтрэхийг "цочир хүйтрэл" гэнэ.” Тиймээс 9 дүгээр сарын унд 10 хоногийн эхээр баруун болон төвийн аймгуудын нутгаар, эцсийн 10 хоногийн дундуур ихэнх нутгаар нойтон цас орж  болзошгүйг ард иргэд болон хүнсний ногоо, тариалан эрхлэгчдэд анхаарууллаа.

2020 оны 10 дугаар сарын урьдчилсан төлвийн тухайд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын хойд хэсгээр ОЖД-аас хүйтэн бусад нутгаар дунджийн орчим байна. Харин хур тунадасны хувьд нутгийн зүүн өмнөд хэсгээр ОЖД-аас ахиу бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.


Ургац хураалтын үеийн цаг агаарын урьдчилсан төлөв   
Үзсэн: 538 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй