![](/uploads/201404/news/thumb/8f979b05e500c0829378040174c3d24d_x3.jpg)
“Дүнжингарав-2014” уралдааныг Монголын морин спорт уяачдын холбооноос / ММСУХ / энэ сарын 13-нд Хүй долоон худаг-Цагаан хөтөлд зохион байгуулсан. Уралдааны үеэр Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, СХД, ХУД-ын Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн байгууллагын нийт 11 ажилтан хүүхэд хамгааллын чиглэлээр хяналт тавьж ажилласан байна. Хурдан морины уралдаанд дөрвөн насны 399 морийг /эрлийз, азарга, их нас, соёолон/ 236 хүүхэд унаж уралдлаа.
Хүүхдийн байгууллагын ажилтнууд долоон нас хүрээгүй нэг хүүхдийг уралдаанд оролцуулаагүй бөгөөд өмнө нь тархиндаа бэртэл гэмтэл авсан хүүхдийг дахин уралдаанд оруулахгүй байх талаар зөвлөмж өгсөн. Уралдааны явцад 13 хүүхэд мориноос унаж, хоёр хүүхэд зөөлөн эдийн болон гарын шуу хугарсан гэмтэл авсан байна. Цагдаагийн байгууллага, Хотын түргэн-103, Монгол даатгал, Практикал даатгал, Мандал даатгал зэрэг байгууллагууд ММСУХ-ны Зохион байгуулах комисстой хамтран ажиллалаа. Зохион байгуулах комиссын зүгээс уралдаанч хүүхдүүдэд автобусаар үйлчлэн гарааны газар хүргэжээ. Уралдааны морьдыг уралдах гараан дээр цуглуулан гараан дээрээс нь шууд нэг талдаа уралдуулсан юм. Мөн уралдаанч хүүхдүүдэд хамгаалалтын хувцас өмсгөхийг уяачдаас шаардан комбинзон олгосон байна.
“Дүнжингарав-2014” уралдааны үеэр хоёр хүүхэд мориноос унажээ | ||
Үзсэн: 1528 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.