Шууд Chart

Хууль зүйн сэтгүүлийн нээлт болно

2014-04-17 09:32:08

Монголын орчин үеийн сэтгүүлзүйд хууль, эрх зүйн мэдээлэл, туслалцааны чиглэлээр төрөлжсөн анхны сэтгүүл мэндэлсэн билээ.

Мэргэжлийн хуульч, сэтгүүлчдийн хүч хөдөлмөрөөр бүтсэн “Содон” нэртэй иргэдийн эрх зүйн сэтгүүлийн албан ёсны нээлт өнөөдөр 11:30 цагт “Интер ном”-д болно. 

Өнөөгийн нийгэмд иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дэмжин дээшлүүлэх, хууль, тогтоомжийг сурталчлан таниулах бодлого дутагдсаар ирснийг шүүмжлэх хүн олон аж.

Уг нь хуулийг сурталчлан, таниулах үүрэг нь төрийн байгууллага, албан тушаалтнуудад байдаг хэдий ч дорвитой ажил хийсэн нь ховор юм.

Аливаа улс, нийгэмд амьдарч буй хүний үйл ажиллагаа хууль, эрх зүйн хэм хэмжээнд захирагдаж түүнийхээ хүрээнд өрнөдөг. Хуулиар тогтоосон хэм хэмжээг зөрчсөн хэн бүхэн эрх чөлөө, эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээх эрсдэлтэй тулгардаг.

Тиймээс олон нийтэд хууль, эрх зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлж мэдлэг, мэдээлэл түгээх дагнасан нийтлэл, мэдээллийн бодлоготой бие даасан сэтгүүл ийнхүү иргэдэд мэдээлэл түгээж эхэллээ.
 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Хууль зүйн сэтгүүлийн нээлт болно  
Үзсэн: 770 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй