![](/uploads/201404/news/thumb/f421090a48661d343d7e73f5ae6a3bcc_x3.gif)
Өнгөрсөн жилээс үйлчилгээгээ иргэдэд хүртээмжтэй хүргэх зорилгоор ЦЕГ-ын даргын тушаалаар нийслэлийн дүүргүүдийн хэлтсийг хувааж нэг, хоёрдугаар хэлтэс байгуулж эхэлсэн. Хамгийн сүүлд ашиглалтад орсон шинэ бүрэлдэхүүн бол Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс юм.
Хан-Уул дүүргийн хувьд 16 хорооны 140 мянган хүн амтай, хотоос алслагдсан гэр хороололтой, архидан согтуурах, танхай, хулгай, дээрмийн гэмт хэргийн гаралт буурдаггүй нутаг аж. Яармагийн дэнж дээрх цагдаагийн хэлтсийн шинэ байрыг ашиглалтад оруулаад дөрвөн сар гаруй хугацаа өнгөрсөн ч үйл ажиллагаа нь жигдэрсэн байна. Тус дүүрэгт захиргааны зөрчил гэхэд 2013 оны эхний улиралд 821 байсан бол энэ оных 1557 болж өсчээ. Мөн хохирол нөхөн төлүүлэлт энэ жил 74.6 хувьтай байгаа нь өмнөх оныхоос 33.1 хувиар өссөн үзүүлэлт гэнэ. Энэ хэмжээгээр гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдсэн байна.
Хан-Уул дүүрэгт захиргааны зөрчил 1557 болж өсчээ | ||
Үзсэн: 1149 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.