Шууд Chart

Европын холбооны хориг арга хэмжээ

2020-09-04 14:03:25

Эх сурвалж: Тагнуулын ерөнхий газар

Сүүлийн жилүүдэд Европын холбоо нь Европын аюулгүй байдал, ашиг сонирхлыг хамгаалах үүднээс кибер аюул заналын эсрэг хариу арга хэмжээ авах чадвараа нэмэгдүүлж байгаа ба кибер халдлагаас урьдчилан сэргийлэх, хязгаарлалтын арга хэмжээ авах эрх зүйн орчин 2019 оны 5 дугаар сард батлагдаж саяхан шинэчлэгдсэн билээ.

Энэ оны 7 дугаар сарын 30-ны өдөр Европын холбоо нь 6 хүн, 3 аж ахуйн нэгжид кибер халдлагатай холбогдуулан хязгаарлалтын арга хэмжээ авна гэж мэдэгдсэн. Үүнд БНХАУ-ын хоёр иргэн, ОХУ-ын дөрвөн иргэн болон ОХУ-ын цэргийн тагнуулын байгууллага, Хойд Солонгосын компани, БНХАУ-ын аж ахуйн нэгж багтсан ба аялал жуулчлалын хориг, хөрөнгө мөнгийг битүүмжлэх зэрэг арга хэмжээ авчээ.

Европын холбооноос нээлттэй, тогтвортой, энх тайван, аюулгүй кибер орон зайг баримталж, энэ чиглэлийн дэг журмыг сурталчлан таниулахын тулд олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатай байгааг илэрхийлэв.

Ингэснээр Европын холбоо анх удаа кибер халдлагад үндэслэн хориг арга хэмжээ авсан тохиолдол болж байгаа бөгөөд энэ нь дэлхий нийтээр кибер аюулгүй байдлыг чухалчлан авч үзэж эхэлснийг харуулж байна.

Эх сурвалж: https://www.consilium.europa.eu/


Европын холбооны хориг арга хэмжээ  
Үзсэн: 1005 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй