![](/uploads/201404/news/thumb/b494da9a3094779bd5edb3af439da8b6_x3.jpg)
Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг их сургуульд суралцах оюутнуудын сонгон шалгаруулалтын бүртгэл энэ сарын 17, 18-ны өдөр болно.
Сонгон шалгаруулалт нь баримт бичигт шинжилгээ хийх, ярилцлага гэсэн хоёр шаттайгаар явагдах юм байна. Юуны өмнө оюутнууд дэлхийн шилдэг их сургуулийн зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Times Higher Education World Universities” жагсаалтад багтсан их сургуулиудад бүртгүүлсэн байх ёстой гэнэ.
Бүртгүүлэхдээ дээрх сургуулиудын үндсэн ангид суралцуулах тухай албан ёсны захидлын эх хувийг хуулбарын хамт, одоо суралцаж буй сургуулийн тодорхойлолт, анкет, бүрэн дунд сургуулийн боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын эх хувь зэргийг бүрдүүлэх хэрэгтэй аж.
Мөн суралцах зорилго, сургалтын зээлд хамрагдах болсон шалтгаанаа тайлбарласан эссэг монгол болон суралцах улсын хэлээр бичсэн байх шаардлагатайг холбогдох албаны мэргэжилтэн хэлж байна. Сонгон шалгаруулалтад тэнцсэн оюутнууд энэ сарын 20, 21-ний өдөр ярилцлага өгч шалгарсан эсэхээ мэдэх ажээ.
Гадаадад тэтгэлгээр суралцах оюутнуудыг шалгаруулна | ||
Үзсэн: 903 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.