Нийслэлд албан бус тоогоор 1000 гаруй иргэн орон гэргүй тэнүүчлэн амьдарч буй гэх баримт байна. Тэдгээрийн 80 гаруй хувь нь архинд донтох өвчтэй аж.
Нийгмийн эмзэг хэсэг болсон эдгээр хүмүүс халамж, үйлчилгээний гадна үлддэг гэж хэлж болно.
Тэгвэл нийслэлээс тодорхой хэмжээний төсөв, мөнгө зарцуулж, эдгээр хүмүүсийг нийгэмшүүлж эхэлжээ. Орон гэргүй иргэдэд хамгийн түрүүнд, эрүүл мэндийн тусламж хэрэгтэй байгаа юм.
Архинд донтож, амьдралд алдаж эндэж яваа энэ хүмүүсийг нийгэм гадуурхах биш, амьдралд хөлөө олоход нь туслах хэрэгтэй гэж үзэн нийслэлээс хэрэгжүүлж байгаа хөтөлбөр үр дүнгээ өгч, орон гэргүй иргэдийн зарим нь хөдөлмөр эрхэлж эхэлсэн байна.
Тэнэмэл иргэд цөөрнө | ||
Үзсэн: 789 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.