Шууд Chart

“Алтан хуур-2014” наадмын улаан хивсний ёслол болно

2014-04-17 10:39:23

Нийтийн дууны урлагийн энэ цаг үеийн шилдгүүдийг тодруулах “Алтан хуур-2014” наадмын улаан хивсний ёслол, шагнал гардуулах ёслолын ажиллагаа, гала концерт энэ сарын 22-нд Монгол бөхийн өргөөнд болно.
Тус наадмын хоёр дахь албан ёсны хэвлэлийн хурал өнөөдөр 12:00 цагаас “Соёл урлагийн мэдээллийн төв”-ийн Бишрэлтийн салбарт болох юм.

Хэвлэлийн хуралд “Алтан хуур-2014” наадмын зохион байгуулах комиссын гишүүд болон нийтийн дууны урлагийн төлөөллүүд оролцож наадамд нэр дэвшигчдийг албан ёсоор олон нийтэд зарлан танилцуулах бөгөөд наадмын зохион байгуулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх аж.
 
Мөн хэвлэлийн хурлын үеэр “Алтан хуур-2014” наадамд хамтран ажиллаж буй хэвлэл мэдээллийн байгууллагууд болон сэтгүүлчдэд наадмыг сурвалжлах эрхийн мандатыг гардуулна.
 
“Алтан хуур-2014” наадам 12 номинацид шилдгүүдээ тодруулах бөгөөд нийтийн дууны урлагийнхны нэгдсэн улаан хивсний ёслолыг анх удаагаа зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

Ёслолд нийтийн дууны урлагийн үе үеийн төлөөлөл болсон дуучид, хөгжмийн зохиолчид, яруу найрагчид, студи продакшнууд, урлаг судлаачид, эрдэмтэн, доктор, шүүмжлэгчид оролцоно.

 
Улаан хивсний ёслол 17:00 цагаас эхлэх бөгөөд шагнал гардуулах ёслолын ажиллагаа, гала тоглолт 20:00 цагаас болох аж.
 

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Алтан хуур-2014” наадмын улаан хивсний ёслол болно  
Үзсэн: 1226 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй