
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан энэ сарын 4-ний өдөр Багануур дүүрэгт ажиллалаа. Багануур дүүргийн хувьд энэ онд улс нийслэл, орон нутгийн сангийн хөрөнгөөр 50 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгагджээ.Үүнээс боловсрол, нийгмийн салбарт, мөн зам талбай дэд бүтцийн хөрөнгө оруулалтын ажлууд хийгдэж дууссан байна.
Өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэл 70 хувьтай хэрэгжиж байгаа бөгөөд энэ сарын 15-наас эхлэн гэр хорооллын иргэдийн зуух яндангийн битүүмжлэл, стандартын хэмжээнд байгаа эсэх асуудлаар хяналт шалгалтын ажлыг хийх аж. Багануур дүүргийн хувьд гэр хорооллын 4000 гаруй айл өрхтэй. Эдгээр айл өрхүүдэд сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, зөв галлагааны зөвлөмжийг хүргэж ажиллахаар бэлтгэл ажил хангагдсан байна талаар Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн мэдээллээ.
Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж, тулгамдаж буй асуудлыг нь шийдвэрлэв.
Дүүргийн Эрүүл мэндийн төв нь одоогоор 135 ортой, хэвтэн эмчлэх 6 тасаг, нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх Поликлиникийн 21 кабинет Пара клиник,яаралтай тусламж хүлээн авах, уламжлалт нөхөн сэргээх эмчилгээ, Клиникийн эм зүйн тасаг угаалга, ариутгал, автограж, харуул хамгаалалт зэрэг инженер техникийн албатайгаар нийт 26 мянга орчим хүн амд болон хил залгаа Төв, Хэнтийн аймгуудын сумдын хүн амд эрүүл мэндийн хоѐрдогч шатлалын тусламж үйлчилгээг үзүүлж байна. Тус эмнэлэгийн дэргэд 50 ортой төрөх эмнэлэг баригдаж байгаа бөгөөд барилгын явц 75 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
Эрүүл мэндийн нэгдсэн төвийн Чанарын албаны дарга Ц.Балжидмаа “Энэ оны 11 дүгээр сард 50 ортой төрөх эмнэлгийг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа боловч тоног төхөөрөмж, гадна дотно тохижилтын асуудал тулгарч байна. Эрүүл мэндийн төвийн гадна 10 мянган метр квадрат талбайг улсын төсвийн хөрөнгөөр тохижуулж байгаа боловч, ажлын явц удаашралтай байна. Иймд хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан та эдгээр асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөхийг хүсч байна” гэв.
Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан төрөх эмнэлгийн тохижилт, тоног төхөөрөмжтэй холбоотой асуудлыг Эрүүл мэндийн сайдад уламжилж, төсөв хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхээр боллоо. Мөн Эрүүл мэндийн төвийн гаднах талбайг тохижуулж буй “Шинчин Гранд” компанийн удирдлагуудтай уулзаж, энэ сарын 25-ны өдөр тохижилтын ажлыг бүрэн хүлээлгэж өгөх үүргийг өглөө.
Багануур дүүрэгт хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгалаа | ||
Үзсэн: 612 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.