![](/uploads/201404/news/thumb/8a54e7f5d1f004986ceb11dd9670a40b_x3.gif)
Өчигдрийн байдлаар нийслэлд иргэд, аж ахуйн нэгжээс 9410 хандалт бүртгэгджээ. Тодруулбал, 101,105 дугаарт 846, 102 дугаарт 4952, 103 дугаарт 3612 дуудлага ирсэн байна. Үүнээс түргэн тусламжийн 674, зам тээврийн зөрчил 343, гал түймэр, аврах ажиллагааны 15, гэмт хэрэг, зөрчлийн 1730 бодит дуудлага хүлээн авчээ.
Мөн дулааны улирал эхлэж байгаатай холбогдуулан бага насны хүүхдүүддээ эцэг, эхчүүд анхаарал халамж тавих хэрэгтэй байна. Учир нь хүүхдүүд энэ үеэр гадаа гарч тоглох нь ихэсдэг. Тоглож байгаад зам руу гүйж орох, улмаар авто машины осолд өртөх, ямар нэгэн хэрэгт холбогдох эрсдэлтэй учраас анхаарал халамжтай байхыг нийт эцэг, эхчүүдэд Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс анхаарууллаа.
Эцэг, эхчүүдэд анхааруулж байна | ||
Үзсэн: 1067 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.