НИТХ-ын 2013 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах 2013-2016 хөтөлбөр”-ийн хүрээнд нийслэлийн айл өрхүүдэд хог хаягдлын зориулалтын уутыг эхний ээлжинд хэрэглэж хэвшүүлэх, цаашид хог хаягдлыг ангилан ялгах тогтолцоо руу оруулах ажлыг 2016 он хүртэл үе шаттайгаар хэрэгжүүлэхээр болсон.
Энэ ажлын хүрээнд айл өрх бүрт сар болгон хогны ногоон уутыг 15 ширхэгээр өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлэж тараасан. Харин энэ хог хаягдлын зориулалтын уутыг үргэлжлүүлэн тараах талаарх санал асуулгыг энэ бямба гарагт явуулахаар болжээ. Ингэхдээ есөн дүүргийн 152 хорооны 33 мянган өрхийг хамруулна. Санал асуулгыг Монголын оюутны холбооны дэргэдэх нийгмийн болон социологийн ангийн оюутнуудыг багтаасан “Сор гоо” клубын судлаачид хоёр хоногт багтаан авах юм байна.
Санал асуулгын үр дүнг НИТХ-д тавдугаар сарын 1-ний дотор танилцуулах юм.
Хогны уутны талаарх санал асуулгыг бямба гарагт авна | ||
Үзсэн: 1150 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.