Шууд Chart

Үндэстнүүдийн лигийн тэмцээний эхний тоглолтууд боллоо

2020-09-07 09:22:23

Үндэстнүүдийн лигийн тэмцээний эхний тоглолтууд өнгөрсөн шөнө болж, шигшээ багууд хоорондоо туллаа. 

Лигийн хүрээнд Испанийн шигшээ баг Германд очиж тоглоод, 1:1-ээр тэнцсэн юм.  Тоглолтын эцсийн мөчид буюу 95 дахь минутад Хосе Гайя гоолдож, багаа ялагдлаас аварсан.

Түүнээс гадна, Испанийн шигшээ баг 41 тоглолт дараалан гоол оруулжээ. Энэ Испанийн шигшээ багийн хувьд рекорд амжилт болж байгаа аж.  Хамгийн сүүлд Испанийн шигшээ 2016 оны зургадугаар сарын 27-ны өдөр Европын аварга шалгаруулах тэмцээний 1/8 шигшээд Италид 2:0-ээрг хожигдохдоо л гоол оруулж чадаагүй. Түүнээс хойш оролцсон тэмцээн болгондоо гоолдож байгаа юм байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Үндэстнүүдийн лигийн тэмцээний эхний тоглолтууд боллоо  
Үзсэн: 945 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй