Шууд Chart

Үндэсний Дээд лигийн 13-р тойргийн тоглолт амралтын өдрүүдэд явагдлаа

2020-09-07 13:08:44

Монголын хөлбөмбөгийн холбооны Үндэсний Дээд лигийн 13-р тойргийн тоглолт амралтын өдрүүдэд явагдлаа.

Лигийн шилдэг хоёр багийн тоглолт болоход “Хаан хүнс-Эрчим”-ийн С.Гал-Эрдэнэ 70 дахь минутад гоол оруулснаар “Хангарьд”-ыг буулгаж авлаа. Хэдийгээр энэ тулаанд хожигдсон ч “Хангарьд” клуб тэргүүлэгчийн байр сууриа хэвээр хадгалж үлдэв.

“СП Фалконс” “Андууд Сити”-г 8:2-оор бутниргэсэн тоглолтод “Фалконс”-ын М.Жансерик гурав, М.Төгөлдөр хоёр гоол нэмэрлэжээ. “Атлетик 220” лигийн аваргын төлөө өрсөлдөөнд яваагаа нотлон “Улаанбаатар Сити”-г 3:0-ээр хожсон байна. “Улаанбаатар” баг “УБ-ын Мазаалайнууд”-ыг 6:1-ээр хожиход Б.Балжинням тоглолтын төгсгөлд буюу 72, 75, 84 дэх минутанд гурван удаа айлын хаалгыг мялаав.

Энэ тойрогт хет-трик толилуулсан гуравдахь хөлбөмбөгчин бол “Дэрэн”-гийн О.Мөнх-Оргил юм. Тэрээр “Сумида-Жипро”-г 5:0-ээр хожиход гол үүргийг гүйцэтгэн гурван гоол орууллаа. Монголын хөлбөмбөгийн холбооны Дээд лигийн 14 болон 15 дугаар тойргийн тоглолт энэ долоо хоногт явагдана. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Үндэсний Дээд лигийн 13-р тойргийн тоглолт амралтын өдрүүдэд явагдлаа  
Үзсэн: 1385 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй