Шууд Chart

Увс нуурыг хамгаалахад хамтран ажиллана

2014-04-17 13:44:14

Увс нуурын ай савын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаанаас Увс аймгийн Байгаль орчны газар, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Тагнуулын газар,  Ус цаг уур орчны шинжилгээний алба, Увс нуур, Тэс голын сав газрын Хамгаалалтын захиргаа, Хилийн цэргийн 0245, 0311 дүгээр ангиудтай хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.

Талууд байгаль орчныг хамгаалах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай болон Орчны бүсийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтыг сайжруулах, хамгаалалтын горимыг хангахад төлөвлөгөө гарган хамтран ажиллах юм.

 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Увс нуурыг хамгаалахад хамтран ажиллана  
Үзсэн: 1499 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй