Шууд Chart

"Шилдэг мөрдөгч-2020" тэмцээн үргэлжилж байна

2020-09-10 09:26:04

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны түүхт 74 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа “Шилдэг мөрдөгч-2020” тэмцээн үргэлжилж байна. Энэ удаагийн тэмцээнд цагдаагийн байгууллагын 50 гаруй нэгжээс шалгарсан 54 мөрдөгч нараас гадна Авлигатай тэмцэх газар, Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн шалгах газрын мөрдөгч гээд нийтдээ 54 мөрдөгчийн гурван өдрийн турш өрсөлдөн дүнгээ гаргах юм.

Энэ удаагийн тэмцээн хамгийн олон оролцогч оролцож байгаагаараа онцлогтой. Мөрдөгч нар хууль эрх зүйн мэдлэг сорих тест, галт зэвсгээр буудах, авто хэрэгсэл, техниктэй харьцах зэрэг нийт найман төрөлд хурд хүч авхаалж самбаа сорин оролцож байгаа юм.

Тэмцээний хэргийн газрын үзлэг хийх ур чадвар, мотоцикл жолоодох ур чадварын тэмцээнүүд өчигдөр /2020-09-09/ Цагдаа, Дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвд боллоо. Өнөөдөр  хууль эрх зүйн мэдлэг  шалгах тэмцээн Дотоод хэргийн их сургууль дээр үргэлжилж байна.


"Шилдэг мөрдөгч-2020" тэмцээн үргэлжилж байна  
Үзсэн: 752 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй