Шууд Chart

Ирэх оны өвөлжилтийн бэлтгэл 80 хувийн гүйцэтгэлтэй байна

2020-09-11 14:57:24

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар Нийслэлийн 2020-2021 өвөлжилтийн бэлтгэл хангасан байдал, тулгамдаж буй зарим асуудлын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулсан юм.

Тэрбээр “Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 1356 арга хэмжээг төлөвлөж, гүйцэтгэл наймдугаар сарын 07-ны өдрийн байдлаар 60 хувьтай байсан бол есдүгээр сарын 09-ний өдрийн байдлаар 80 хувийн гүйцэтгэлтэй байна. 2020 оны зуны засварын хугацаанд нийт 498 хэрэглэгчийн гадна дулааны шугамд нягтын шахалт хийхээр төлөвлөснөөс есдүгээр сарын 10-ны байдлаар 215 хэрэглэгчийн 36 томоохон салаа шугамд шахалт хийж, 100 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байна.

Нийслэлийн агаарын чанарын бүсэд байрлах төвлөрсөн дулаан, цахилгаанд холбох боломжгүй 2020-2021 онд шинээр ашиглалтад орох 14 сургууль, цэцэрлэгийн 26 халаалтын зуух, тусгай зөвшөөрөлгүй төсөвт найман байгууллагын 16 халаалтын зуух, БОАЖЯ-наас зарласан 10 сургууль, цэцэрлэгийн 20 халаалтыг хийд шилжүүлэх угсралтын ажил хийгдэж байна” гэв.

Цаашид өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлд тулгамдаж буй зарим асуудал байгаа гэдгийг онцолж хэллээ.


Ирэх оны өвөлжилтийн бэлтгэл 80 хувийн гүйцэтгэлтэй байна   
Үзсэн: 617 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй