Шууд Chart

Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотгол боловсруулах тухай асуудлыг хэлэлцэв

2020-09-11 16:21:21

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн орон сууцны “Арьс ширний 26 дугаар байр”-ыг буулган дахин барилгажуулах төслийн гадна инженерийн шугам сүлжээний ажлын талаарх мэдээлэл болон Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотгол боловсруулах тухай асуудлыг Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Тулга танилцуулсан юм.

Улаанбаатар хотын иргэд, оршин суугчдын амралт чөлөөт цагаа ая тухтай өнгөрөөх орчин нөхцөлийг бүрдүүлсэн орчин үеийн эко амралт зугаалга, эрүүл мэндийн ногоон бүсийг бий болгож хөгжүүлэх үүднээс “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн захиалгаар Баянзүрх дүүргийн 20, 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастай голын зүүн хэсэгт, Хожуулт уулын Сайрын ам, Улиастайн хөндий, Улиастайн ам гэсэн гурван хэсгийн нийт 108.5 га талбайд “Улиастайн амны шинэ суурьшлын бүсийн хот төлөвлөлтийн суурь судалгаа, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө” боловсруулагджээ. Нутаг дэвсгэрийн газарзүйн байрлалын онцлогийг харгалзан төлөвлөлтийн гурван хэсэгт эрүүл мэндийн үйлчилгээ, бизнес үйлчилгээ, амралт зугаалга, аялал жуулчлалын бүс үүсгэн хөгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Уг асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэж, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.


Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотгол боловсруулах тухай асуудлыг хэлэлцэв  
Үзсэн: 657 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй