
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар газрын зөрчил арилгах талаар авах арга хэмжээний тухай танилцуулгыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай хүргэлээ.
Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Газрын зөрчил арилгах, орчны аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/513 тоот захирамж гарч 151 байршилд 437 обьект чөлөөлөхөөр төлөвлөсөн бөгөөд 139 байршилд зөрчил арилгах ажлыг зохион байгуулж, 400 обьектыг чөлөөлж, ажлын гүйцэтгэл 92 хувьтай хэрэгжиж байна. Энэхүү ажлын хүрээнд Нийслэлийн Засаг дарга болон тус албанд иргэдээс зохих зөвшөөрөлгүйгээр хашаа, хайс, хаалт, шат, өргөтгөл, гарааш барьснаар нийтийн эзэмшлийн талбай, орц гарц, явган хүний зам хаагдсан тухай 585 өргөдөл, гомдол, байгууллагын цахим хуудсанд 300 гаруй мэдээлэл ирүүлснийг мөн хамруулан шийдвэрлэж ажиллажээ.
“Газар чөлөөлөх ажил хийгдсэнээр 30 байршилд явган хүний зам хаасан орц, гарц нээгдэж, 55 байршилд нийтийн эзэмшлийн зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, ногоон байгууламжийн тохижилт хийх боломжийг бүрдүүлж, 20 байршилд авто болон явган зам, автомашины зогсоол тохижилт хийх боломжтой болж, 57 байршилд нийтийн эзэмшлийн 102041м2 газар, 48 байршилд явган хүний 4167м урт зам тус тус чөлөөлөгдсөнөөр тохижилт хийх, газар ашиглалтыг сайжруулах арга хэмжээ авах боломжтой боллоо. Цаашид бид үлдсэн байршлуудад газрын зөрчил арилгах арга хэмжээг эрчимтэй зохион байгуулж, төлөвлөсөн ажлаа дуусгахаар ажиллаж байна” гэж нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай танилцуулгадаа онцлов.
55 байршилд нийтийн эзэмшлийн зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлжээ | ||
Үзсэн: 1013 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.