Шууд Chart

Бүсгүй та хүзүүгээ хайрлаарай!

2020-09-12 10:45:59

Бүсгүй та хүзүүгээ үрчлээтүүлэхгүйн тулд нүүрнийхээ нэгэн адил тордох хэрэгтэй. Учир нь арьснуудаас үрчлээтсэн хүзүү болон гарын арьс тордлого авахдаа хамгийн муу нь юм. Иймд та унтахынхаа өмнө нүүрэндээ шөнийн тос түрхэх үедээ хүзүүндээ тос түрхэж заншаарай. Тослог ихтэй эсвэл хуурай арьсанд сайн шингээхийн тулд дулаан алчуураар хүзүүгээ ороогоорой.

Хүзүүгээ хүүхдийн саван болон зөөлөн сойзоор угааж бай. Угаахдаа сойзоороо зууван хөдөлгөөн хийнэ. Дараа нь бүлээн усаар хүзүүгээ булх.

Хүзүүний улбагар арьсанд хүйтэн шүршүүр сайн. Хүзүүгээ аль болох хүйтэн усаар шүрших эсвэл хүйтэн усанд норгосон сэвсгэр алчуураар хэсэг хугацаанд ороо. Дараа нь гарынхаа араар 30 орчим удаа алгад. Үүнийг долоо хоногт 2-3 удаа давтан хийгээрэй.


Бүсгүй та хүзүүгээ хайрлаарай!  
Үзсэн: 1561 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй