Шууд Chart

21 аймгийн аварга шалгаруулах тэмцээний хуваарь гарчээ

2020-09-14 12:23:27

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 21 аймгийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж байна.

Тус тэмцээнд анх удаа 20 аймгийн шигшээ баг өрсөлдөх болсон нь хамгийн олон баг оролцож буй тохиолдол юм.

Мөн үндэсний их баяр наадам болдог зүлэг ногоон дэвжээ, Төв цэнгэлдэх хүрээлэнд ихэнх тоглолт болно.

Тэмцээн дээд, нэгдүгээр гэсэн хоёр шатлалаар зохиогдох ба дээд шатанд найм, нэгдүгээр шатанд 12 баг өрсөлдөнө. Дээд шатанд Орхон, Дорнод, Хөвсгөл, Сүхбаатар, Дархан-Уул, Ховд, Өмнөговь, Увс аймгийн шигшээ багууд хүч үзнэ.

Харин нэгдүгээр шатанд Хэнтий, Баянхонгор, Сэлэнгэ, Дундговь, Говьсүмбэр, Завхан, Өвөрхангай, Дорноговь, Баян-Өлгий, Төв, Архангай, Говь-Алтай аймгууд дээд шатанд дэвшихийн төлөөх ширүүн тэмцлийг толилуулна.

Тэмцээн энэ сарын 19-нд өндөрлөнө.

Нийтэлсэн: У.Баярсайхан

21 аймгийн аварга шалгаруулах тэмцээний хуваарь гарчээ   
Үзсэн: 1459 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй