Шууд Chart

“Улаанбаатарын Мазаалайнууд” “Андууд Сити”-г 2:1-ээр хожив

2020-09-14 12:55:50

Монголын хөлбөмбөгийн холбооны Дээд лигийн 15-р тойргийн тоглолт өнгөрсөн амралтын өдрүүдэд явагдлаа. Энэ тойрогт лигийг тэргүүлэгч багууд бүгдээрээ оноо алдсан бол “Улаанбаатарын Мазаалайнууд” өрсөлдөгч “Андууд Сити”-г 2:1-ээр хожиж гол сенсаацыг тарив.

“Мазаалайнууд”-ын довтлогч А.Чойжамц тоглолтын 39 дэх минутад гоол оруулаад байсан бөгөөд улмаар тоглолтын төгсгөлд хожлын гоолыг мөн хийжээ. Лигийг өнгөлж яваа “Хангарьд”-“Атлетик 220”-ын тулаан эвийн гэрээгээр өндөрлөв. Тоглолтын 754 дэх минутанд “Хангарьд”-ын С.Ганхуяг торгуулийн цохилтоор гоолдож тэргүүллийг авсан ч түүнээс хоёрхон минутын дараа “Атлетик”-ийн Д.Төрбат тэнцүүлсэн байна.

“Дэрэн”-гийн залуус “Хаан хүнс-Эрчим”-ийг 2:1-ээр хожиж хүснэгтийн байрлалаа ахиулах мөрөөдлийг нь үгүй хийв. “Дэрэн”-гээс Ц.Далайцэрэн, О.Мөнх-Оргил нар гоолын самбарт нэрээ бичүүлж, “Эрчим”-ийн хашир тоглогч Н.Цэдэнбал торгуулийн цохилтоос гоол оруулжээ. Г.Баттулга, Э.Мөнх-Эрдэнэ, М.Жансерик нарын гоолоор “СП Фалконс” баг “Улаанбаатар Сити”-г 3:1-ээр хожлоо. Харин “Улаанбаатар”-“Сумида Жипро”-гийн тоглолт өрсөлдөөнтэй болж 3:2-оор “Улаанбаатар” давамгайлав.

Дээд лигийн 16-р тойргийн тоглолт энэ баасан гарагт эхэлнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Улаанбаатарын Мазаалайнууд” “Андууд Сити”-г 2:1-ээр хожив  
Үзсэн: 1195 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй